NBA-ын бүх оддын тоглолтод дөрвөн удаа сонгогдсон, 2016 оны олимпын алтан медальт DeMarcus Cousins "Сэлэнгэ бодонс" багт тоглохоор Монголд ирлээ.
Тэрбээр "Монгол улсад тоглох саналыг хүлээж авсандаа маш их баярлаж байгаа. Сайхан боломж гэж харж байна.
"Сэлэнгэ Бодонс" багаа аваргын цомоо өргөхөд нь өөрийн хувь нэмрээ оруулан тоглох болно. Мөн сагсан бөмбөгөө тоглохын зэрэгцээ Монголын соёл, байгаль орчинтой танилцан чөлөөт цагаа өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
Монголчуудын тоглолтыг харсан. “Сэлэнгэ Бодонс” багийнхаа тоглолтыг байнга харж мэдээлэлтэй байгаа. Миний хувьд зарим нэг тамирчнаа дарах, багтаа асуудал үүсгэх зорилго байхгүй. Өөрийнхөө манлайлал, ур чадвараар багтаа хувь нэмрээ оруулна. Сагсан бөмбөгийн спортыг би маш их хүндэлдэг. Тийм учраас сагсан бөмбөг тоглож байхдаа багтаа амжилт авчирхын тулд бүхнээ дайчилдаг" гэв.
Г.Хоролмаа
Сэтгэгдэл (1)