2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоход жил гаруйн хугацаа үлдээд байгаа ч томоохон өөрчлөлтүүдийг хурдан хийхгүй бол АНУ тэмцээнийг үр дүнтэй зохион байгуулж чадахгүй гэж шинжээчид харж байна.
АНУ-ын Аялал жуулчлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Жефф Фриман, MGM Resorts International-ын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Уильям Хорнбакл нар CNN Sport-д хэлэхдээ, АНУ-ын аялал жуулчлалын систем ирэх зуны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр гадаадын жуулчдын урсгалыг зохицуулахад бэлэн байгаа эсэх талаар үнэхээр санаа зовж байна гэв.
Хөгжөөн дэмжигчийн хувиар АНУ-д зорчих визний зөвшөөрөл авахын тулд удаан хүлээх нь олон мянган хүний ачааллыг хөнгөвчлөх нааштай арга байж болох талтай. Хуучирсан технологи, боловсон хүчний хомсдол нь АНУ-д ирсэн жуулчдыг хилээр нэвтэрхэд удаан хүлээлгэж болзошгүй юм.
Аюулгүй байдлын үүднээс олон мянган ажилчид шаардлагатай болно. Мөн урт дараалалд зогсох хүмүүсийн цуваа нисэх онгоцны буудлаас гарч ч болзошгүй юм.
Түүхэн дэх хамгийн том гэгдэж буй 48 багийн өргөтгөсөн тэмцээн нь 2026 оны 6-р сарын 11-нд эхэлсэн бөгөөд АНУ, Мексик, Канад улсууд хамтран зохион байгуулж байна. Одоогоор тус улсын ерөнхийлөгч Доналд Трампын шийдвэрээр АНУ-ын хойд болон өмнөд хөршүүдтэйгээ худалдааны дайн өрнүүлж, татвараа нэмсний улмаас харилцаа нь хурцадмал байгаа. Эхний тоглолт Мехико хотын түүхэн "Estadio Azteca" цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд дараагийн өдөр нь Өмнөд Калифорниад болох товтой байна.
Л.Баяр