Сербийн Парламентын гишүүд тус улсын Үндэсний ассамблейн лхагва гарагт болох чуулганд айдастай ирэв. Тодруулбал, өмнөх өдөр нь буюу мягмар гарагт чуулганы танхимд сөрөг хүчнийхэн утаа гаргагч, өндөгний шар түрхлэг, гал унтраагч ашиглан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Хэргийн газар цагдаа нар ч байсан.
Тэд Засгийн газрыг авлигын хэрэгт буруутгасан баннеруудыг дэлгэж, УИХ-ыг ягаан, хар утаагаар танхимыг дүүргэж, гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэхийг уриалсан байна.
Тэгвэл Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич уг үйл явдлыг "танхайн сэдэлтэй" гэжжээ. Тэрбээр уг эсэргүүцлийг өдөөсөн, сэдсэн хэн болгонд хуулийн хариуцлага хүлээлгэхээ амлав. Эсэргүүцлийн үеэр гурван эмэгтэй гишүүн бэртжээ. Тэдний нэг нь толгойны ар хэсэгтээ бэртсэн бол, өөр нэг цус харвасан гэнэ.
ЕХ-оос нь парламент нь ардчилсан мэтгэлцээний газар байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Сөрөг хүчнийхэн уг үйлдлээ "Сербийн иргэдийн эсрэг 13 жилийн турш үйлдэж буй хүчирхийллийн хариу арга хэмжээ" гэж тайлбарлажээ. Энэ нь Сербийн дэвшилт нам (SNS) засгийн эрх барьж байсан үеийг хамардаг.
Өмнө нь тус улсын Шадар сайд, Ерөнхий сайдын албыг хашиж байсан Вучичийн удирдлаган дор уг нам сонгуульд ялалт байгуулаад байна.
Л.Баяр