Колумб гаралтай дуучин, дэлхийн супер од, хүмүүнлэгийн зүтгэлтэн Шакира болон Hard Rock International нь нийгмийн хариуцлагын хүрээнд Олон Улсын Эмэгтэйчүүдийн өдөрт зориулан "Эмэгтэйчүүдийн Эрхийг Сайжруулах" санаачилгыг зарлалаа.
Тус санаачлагын хүрээнд “Олон Улсын Эмэгтэйчүүдийн Сар”-ыг тэмдэглэх, мөн 3-р сарын 8-нд болох Олон Улсын Эмэгтэйчүүдийн Өдрийг тохиолдуулан Hard Rock болон дуучин Шакира нар эмэгтэйчүүдийн түүхийг ярьж, дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих зорилготой нэг жилийн турш үргэлжлэх түншлэлээ юм байна.
Тус компани нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа эмэгтэйчүүдийн төлөө дэлхийн олон эмэгтэй уран бүтээлчдийг хамруулан тоглолт зохион байгуулж, Hard Rock Heals Foundation®-ээр дамжуулан санхүүжилт цуглуулахаар болжээ. Тус орлогоо Пиес Дескалзос санг (Shakira-ийн Колумбын хамгийн эмзэг нийгмийн бүлгүүдэд боловсрол болон нийгмийн хөгжлийг дэмжих төрийн бус байгууллага) орон нутгийн эмэгтэйчүүдийн байгууллагуудад хандивлах юм байна.
Hard Rock Heals Foundation нь Пиес Дескалзос санд $250,000 хандивлах гэж байгаагаа мэдэгдсэн байна.
Shakira:
- "Hard Rock-тай түншилж, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих талаар хамтран ажиллахдаа би сэтгэл өндөр байна. Энэ нь бидний дуу хоолойгоо ашиглан саад тотгорыг даван туулж, эмэгтэй хүн бүр өөрийгөө итгэлтэй илэрхийлж чаддаг илүү нээлттэй, хамтран ажилладаг орчныг бий болгоход тусална,”
Shakira нь Hard Rock Cafe-рүүдэд дэлхий даяар өөрийн дуртай хоолнуудаа хязгаарлагдмал хугацаанд санал болгохоор хамтран ажиллаж байгаа бөгөөд үүнд, "Hips Don’t Lie” коктейль (теквила, элдэрцвет ликиёр, гүзээлзгэнэ болон өргөст хэмхээр хийсэн), Chicken Fattoush салат (Shakira-ийн Ливан гаралтай соёлыг хүндэтгэх зорилгоор), Hamburguesa Colombiana болон Dulce De Leche Hot Fudge Brownie зэрэг орно.
Түүнчлэн Hard Rock-ийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн Сарын албан ёсны хүлээсэн футболка, хүүди болон зүүж болох товчийг худалдаанд гаргахаар болжээ.
Иймд, Hard Rock Ulaanbaatar Cafe & Shop Монгол дахь албан ёсны салбараас Shakira-гийн гаргасан хоол болон Merch-ыг худалдан авч. тус санаачлага болон дэлхий дахиныг хамарсан үйл ажиллагаанд нэгдэх боломжтой боллоо.
Elena Alvarez, Seminole Gaming, Hard Rock International-ийн Маркетинг болон Бранд Түншлэлүүдийн Ахлах Виц-Президент
- "Hard Rock болон Shakira-ийн хамтын ажиллагаа нь эмэгтэйчүүдийг хөгжүүлэх зорилгоор бүжиг, хөгжимтэй холбоотой хувьсгалт үйл явдлуудтай холбогдсон, энэ жил бид эмэгтэйчүүдэд өөрсдийн түүхийг хуваалцаж, хоорондоо тусалж, нэг нэгнээ өргөж дэмжихийг уриалж байна,”
Hard Rock Hotels-ийн эксклюзив Sound of Your Stay® хөтөлбөрийн хүрээнд зочид бүх эмэгтэйчүүдийн Spotify тоглолтын жагсаалтыг хүлээн авч, амрах эсвэл аялалаа хийхэд тохиромжтой уур амьсгалыг бүрдүүлж, 10 алдартай эмэгтэй уран бүтээлчдийн винил бичлэгийг унших боломжтой юм байна
Hard Rock-ийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн Сарын бүх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.hardrock.com/women хаягаар үзнэ үү.