Сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, тус барилдаанд түрүүлсэн улсын аварга О.Хангай 6550 оноотой тэргүүлж эхэллээ.
Түүний араас сар шинийн барилдаанд үзүүрлэсэн улсын заан М.Лхагвагэрэл, улсын начин Д.Амарсайхан, Ч.Батчулуун, Э.Батмагнай, улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй бөхчүүд удаалж байна. Монголын үндэсний бөхийн холбоо томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Баталсан цаглаврын дагуу өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн болно. Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтанд үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргаж байгаа юм.
Сэтгэгдэл (1)