Дэлхийн шилдэг кофе шопоор Сиднейд төвтэй Toby's Estate Coffee Roasters шалгарсан бол Арканзасын Onyx Coffee Lab, Австрийн Вена хотын Гота Coffee Experts, Мельбурн хотын Proud Mary Coffee, Норвегийн Осло хотын Tim Wendelboe нар удаалжээ.
Түүнчлэн шилдэг 10-д Сингапур, Франц, Малайз, Колумби зэрэг улсад байх газрууд багтжээ. Дэлхий даяарх кафенуудыг кофе, хоолны чанар, тогтвортой үйл ажиллагаа, үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээ зэрэг олон хүчин зүйлээр дүгнэсэн байна.
"Дэлхийн шилдэг 100 кофе шоп"-ын жагсаалтад орж, эцсийн шалгаруулалтад үлдэхэд олон нийтийн санал бодол, шинжээчдийн үнэлгээ чухал байжээ.
Л.Баяр