Чилийн нийслэл Сантьяго хотын зарим хэсэгт цахилгаан эрчим хүч тасарчээ. Түүнчлэн цахилгааны саатал нь тус улс даяар олон мянган өрхийг цахилгаан эрчим хүчгүй хоноход хүргэв.
Тоггүй болсон бүс нутгуудад онц байдал зарлаж, цэргүүдийг байрлуулаад байна. Мөн Латин Америкийн хамгийн том хөгжмийн арга хэмжээ болох Вина дель Мар наадам гурав дахь өдрөө цуцлагдлаа.
Улс даяар эмнэлэг, шоронгууд яаралтай тусламжийн цахилгаан үүсгүүрээр ажиллаж, тээврийн хэрэгслүүд түлшний хомсдолд оржээ. Тус улсын Ерөнхийлөгч Габриэль Борич телевизээр ард түмэндээ хандан хэлэхдээ, найман сая байшин тоггүй болсон. Гэхдээ тал орчимд нь эрчим хүч эргэн сэргэсэн байна.
Тэрбээр мөн “Өнөөдөр болсон явдал хэрээс хэтэрлээ. Хэд хэдэн компани сая сая Чилийн иргэдийн амьдралд муугаар нөлөөлж байгааг тэвчиж болохгүй. Тэдэнд хариуцлага тооцох нь төрийн үүрэг юм" гэжээ.
Тус улсын Гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үндэсний алба хойд хэсгийн Арика, Паринакота мужаас өмнөд хэсэгт байрлах Лос Лагос хүртэл үргэлжилсэн тухай мэдээлжээ.
Л.Баяр