"Модон могой" жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд битүүний өдөр буюу энэ сарын 28-нд Монгол бөхийн өргөөнд болно. Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тус барилдааны тасалбар худалдаалагдаж эхлэх юм.
Ташрамд, чансаагаар тэргүүлсэн долоон бөх сар шинийн барилдаанд шууд зодоглох эрхээ авч байгаа агаад тэдний Улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүлж байна.