Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон шийдвэр гарсныг бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өнгөрөгч бямба гарагт Сонгинохайрхан дүүрэгт байрлах Монгол наадам цогцолборт "Монголын богино зайн уралдаан уяачдын холбоо"-ноос морины богино зайн уралдаан зохион байгуулж, 18-44 насны 1 эмэгтэй, 12 эрэгтэй нийт 13 насан хүрсэн хүн унаач болжээ.
Уралдаанд 11 азарга, найман их нас, гурван соёолон уралджээ.
Л.Баяр