"ИХ ӨВИЙН ЭЗЭД" Үндэсний бөхчүүд болон шагайн харваачдын хамтарсан Үндэсний шагайн харваан тэмцээн боллоо. Тэмцээний Бөхчүүдийн цуваа харвааны төрөлд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, МУГТ, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Даяар дуурсагдах Дархан Аварга Г.Өсөхбаяр түрүүлжээ.
Хоёрдугаар байрт Баянхонгор аймгийн Заг сумын харьяат улсын начин дүүгүүр Д.Цэрэнтогтох; гутгаар байрт Архангай аймгийн Хотонт сумын харьяат Аймгийн арслан Л.Жамбал шалгарсан байна.
Харин багийн харвааны төрөлд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан Монгол Улсын Арслан Д.Ганхуяг ахлагчтай “Номт Даншиг” баг тэргүүн байр, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Даяар дуурсагдах Дархан Аварга Г.Өсөхбаяр ахлагчтай “Алдар спорт хороо” баг дэд байр, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат Монгол Улсын начин Г.Ганжад ахлагчтай “Дүнжингарав” баг гуравдугаар байрт тус тус шалгарчээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)