Реппер Thunder "ThunderZ - TENGRI: Jureem" хэмээх шинэ уран бүтээлээ Youtube сувагт цацаж, нэг өдрийн дотор 177 мянган хандалт аваад байна.
Тэрбээр энэ уран бүтээлийн тухайгаа сошиал хуудсандаа, "Би бодсон юм л даа. Бид амрахаараа л гадагш явна. Гадны уран бүтээлчдийг шүтэж тэднийг дуурайна. Гадаад гэхээр л гоё гэж ойлгоно. Гэтэл айлаас эрэхээр авдраа ух гэж бидэнд мэдэх хэрэгтэй баялаг түүх, үзэх ёстой үзэсгэлэнтэй байгалууд байгаад байдаг. Үүнийг цаашдаа намайг үздэг сонсдог дараагийн үеийн залуусд бас уран бүтээлээрээ дамжуулан харуулж үлдээж байя хэмээн бодлоо. Баруун тайга хүртэлх хөвсгөлийн хамаг гоё газруудаар цаачин хүний амьдралаас цухас уран сайханжуулж авсан клип удахгүй гарлаа. Бид 15 хүний бүрэлдхүүнтэйгээр долоо хоногийн турш ажилласан билээ" хэмээн энэ сарын эхээр бичиж байв.
Л.Баяр