Муурын баримлаараа алдартай "Гордон Рамсай" ресторанаас 500 орчим муурны баримал хулгайд алдагдаж, үнэ нь 2000 фунт стерлингээс давсан гэж эзэн нь мэдэгдэв.
Ресторан саяхан Лондонгийн төв хэсэгт орших Бишопсгейтэд байх салбартаа "манеки-неко" хэмээх аз дууддаг япон муурны баримлуудыг тавьсан аж.
Алдагдсан 477 муур тус бүр нь 4.50 фунт стерлингийн үнэтэй аж. Лондон хотын цагдаагийн газраас тус ресторанаас хулгай хийсэн гэх мэдээлэл ирээгүй гэж мэдэгдэв.
Хулгайлагдсан муурны барималууд нийтдээ 2,146.50 фунт стерлингийн үнэ хүрнэ. Японы соёлд "манеки-неко" баримлууд нь аз авчирдаг гэж үздэг бөгөөд Ази хоолоор үйлчлэх нь уг рестораны онцлог юм.
“Тамын гал тогоо”, “Рамсайгийн гал тогооны хар дарсан зүүд” реалити нэвтрүүлгүүдээрээ алдартай тогооч Рамсай уг рестораныг эзэмшдэг. Энэхүү зоогийн газар энэ сарын эхээр Лондонгийн хамгийн өндөр барилгуудын нэг Бишопсгейт 22 тэнгэр баганадсан барилгын 60 давхарт нээгдсэн байна.
Л.Баяр