Пүрэв гаргийн үүрээр Шри Ланкийн төв хэсэгт орших Хабарана хотод зэрлэг ан амьтдын дархан цаазат газрын ойролцоо суудлын галт тэрэг замаасаа гарч, зааны сүргийг мөргөн осолджээ.
Зорчигчдын дунд гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй ч зургаан заан үхсэн гэнэ. Шархадсан хоёр заан эмчлүүлж байгаа бөгөөд энэ нь тус улсад тохиолдсон хамгийн аймшигтай зэрлэг ан амьтдыг хөнөөсөн осол байсан гэж цагдаа нар мэдэгдэв.
Шри Ланкад хүн заан хоёр таарах нь элбэг ч галт тэрэг заануудын сүрэгтэй мөргөлдөх нь ердийн зүйл биш юм. Тус улсад жил бүр 20 орчим заан галт тэргэнд дайруулж амиа алддаг байна. Ой мод устаж, нөөц багассанаас болж амьдрах орчингүй болж байгаа заанууд суурин газар руу улам бүр дөхсөөр байгааг судалгаагаар тогтоосон аж.
Уг осолдтой холбогдуулан галт тэрэгний жолооч нарыг хурдаа сааруулж, галт тэрэгний дуут дохио дуугарахыг уриалж, төмөр зам дээр ирж буй амьтдыг сэрэмжлүүлэхийг уриалав.
Буддын шашинтнуудын шүтдэг уг амьтдыг хуулиар хамгаалдаг Шри Ланкад 7000 орчим зэрлэг заан байдаг гэсэн тооцоо бий. Энд заан алах нь хорих, торгох ялтай гэмт хэрэг юм.
Л.Баяр