Израилын Тель-Авив хотоос өмнө зүгт орших Бат Ям хотод гурван автобус дэлбэрснийг щцагдаа нар "террорист халдлага" гэж сэжиглэж байна. Өөр хоёр автобусанд байсан төхөөрөмж дэлбэрээгүй үлдсэн аж.
Одоогоор тус улсын цагдаагийн хүчин хэргийн газарт ажиллаж, сэжигтнийг хайж байна. Израилын Тээврийн сайд Мири Регев тус улсын бүх автобус, галт тэрэг, хөнгөн төмөр замын галт тэрэг зэрэг бзх нийтийн тээврийн хөдөлгөөнийг түр зогсоож, тэдгээрт тэсрэх бөмбөг байгаа эсэхийг шалгахаар болсон гэж Израилийн хэвлэлүүд мэдээлэв.
Олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэгээс харахад нэг автобус зогсоол дээр шатаж, их хэмжээний утаа гарч байгааг харуулж байна. Одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлэл ирээгүй гэж цагдаа нар мэдэгдэв.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, 5 кг жинтэй дэлбэрээгүй төхөөрөмжүүдийн нэг дээр "Тулкаремаас өшөө ав" гэсэн бичигтэй байсан нь саяхан Баруун эрэгт явуулсан Израилын цэргийн терроризмын эсрэг ажиллагаатай холбоотой юм.
Бат Йамд болсон хэрэг явдлын хариуд тус улсын Батлан хамгаалахын сайд Исраэль Кац Баруун эрэг дэх дүрвэгсдийн хуаран дахь үйл ажиллагааг эрчимжүүлэхийг цэргийнхэнд даалгажээ. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан гэж түүний ажлын алба мэдэгдэв.
Л.Баяр