Өнгөрөгч шөнө Английн алдарт Манчестер Сити клуб Испанийн Реал Мадридад багт ялагдсанаар "Аваргуудын лиг"-ээс мултарлаа. Реалын хаалгач Тибо Куртуа энэ үдэш сайн байлаа. Тоглолтын сүүлийн мөчид Сити 3:0-ээр ялагдаж байсан нь цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчдийнх нь бухимдлыг хөндөв.
Энэ нь дасгалжуулагч Ситигийн Пеп Гуардиолагийн хувьд өрөвдмөөр, цөхрөнгөө барсан шөнө гэхэ хилсдэхгүй. Уг тоглолтод Килиан Мбаппе гайхалтай хет-трик хийв. Энэ нь түүний аваргуудын лигт Реалын өмнөөс хийсэн анхны, багийнхаа төлөө хийсэн хоёр дахь хет-трик байв.
Манчестер Сити 2012-13 оны улиралд хэсгийн шатаа давж чадаагүйгээс хойш анх удаа шөвгийн 16-д үлдэж чадаагүй улирал энэ болов. Энэ нь уг багт олонг шинэчлэлт, шинэ цус хэрэгтэйг сануулсан үйл явдал байлаа. Реал Мардрид клуб дараагийн шатанд Германы Байер Леверкузен, Испанийн Атлетико Мадрид багуудын аль ялсантай нь тулна.
Л.Баяр