Энэтхэгийн хойд хэсэгт орших Гималайн нуруунд найзтайгаа зугаалж явсан Британи жуулчин амиа алджээ. Их Британийн хоёр эр Дарамшалагийн Тэтри тосгоны ойролцоох газарт явган аялал хийж байх үед тэдний нэг нь хүнд бэртсэн гэж орон нутгийн онцгой байдлын алба мэдээлэв.
Бэртсэн жуулчинг аварч, дамнуурга дээр хэвтүүлэн уулнаас буулгаж, эмнэлэгт хүргэхэд 24 цаг шаардлагатай байсан гэнэ. Улмаар тэр эмнэлэгт очих үедээ хугацаа алдсанаас болж, нас барсан гэж аврагчид мэдэгдэв. Тус улсын Гадаад хэргийн яам "Нас барсан Британи эрийн гэр бүлд дэмжлэг үзүүлж, орон нутгийн эрх баригчидтай холбоо тогтоож байна" гэжээ.
"Times of India" сонинд мэдээлснээр, тэд Дауладхар нурууны бэлд 7 км орчим үргэлжилдэг алдартай маршрут болох Триунд явган аялал хийж байжээ. Орон нутгийн аврагчид, Химачал Прадеш мужийн гамшгаас хамгаалах хүчнийхэн X дээр хэлэхдээ, тэдний тусламжийн дуудлага ням гаргийн 18:00 цагт ирсэн бөгөөд 10 хүний бүрэлдэхүүнтэй багийг уул руу аврах ажиллагаанд явуулсан аж.
Дөрвөн цаг явсны эцэст багийнхан 22:30 цагийн үед тэдэн дээр хүрсэн. Нэгнийх нь биеийн байдал хүнд байсан гэнэ. Тэд хүнд явган аялагчийг дамнуурган дээр хэвтүүлж, доош буухдаа олон цаг зарцуулсан байна.
Замын бартаа, гол горхи олон удаа гатлах зэргээр маш удаан явсаар зарим тохиолдолд 100 метрийг туулахын тулд бараг хоёр цаг зарцуулсан гэнэ.
Л.Баяр