Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-тай дайныг зогсоох энхийн гэрээ байгуулсан тохиолдолд тус улсад олон мянган цэрэг оруулах боломжтой гэж Их Британийн тал үзэж байна.
Украиныг дэмжсээр ирсэн Европын холбооны цэргийн хүчнийхэн фронтод олноороо байх албагүй, тиймээс хэдэн арван мянга, үүнээс ч цөөн тооны цэргүүдийг бүс нутагт оруулж магадгүй гэж батлан хамгаалахын эх сурвалж мягмар гарагт мэдэгдэв.
Аюулгүй байдлын уг арга хэмжээ нь гал зогсоох эсвэл энхийн хэлэлцээрээр тохиролцсон гэрээг зөрчих гэсэн Оросын аливаа оролдлогыг хянах зорилготой юм.
Зарим удирдагчид "Украинд Европын цэрэг огт байхгүй ёсгүй, аюулгүй байдлын үүднээс алсаас ажигласан нь дээр" гэх хувилбарыг дэвшүүлсэн. Хэдийгээр энэ нь Украинд НАТО-гийн цэргүүдийг байх ёсгүй гэж мэдэгдсэн Оросуудад таалагдах нь ойлгомжтой. Гэвч энхийн гэрээ байгуулсны дараа Москвагаас дахин дайралт хийх зэрэгт дайны дараах аюулгүй байдлаа чангатгахыг эрмэлзэж буй Украины хувьд энэ нь асуудал юм.
Өнгөрсөн долоо хоногт Зеленский "Guardian"-д өгсөн ярилцлагадаа, 100-150 мянган хүний бүрэлдэхүүнтэй хамгаалах хүчнийг Украинд байршуулахыг уриалсан боловч НАТО-гийн цэргүүдээр энэ тоог гүйцээх боломжгүй.
Л.Баяр