Содон төрснөөрөө алдартай загвар өмсөгч Винни Харлоу, Милуоки Бакс багийн од Кайл Кузма нар дөрвөн жил болзосны эцэст хайр дурлалын харилцаагаа дараагийн шатанд гаргаж байна.
Өдгөө 30 настай загвар өмсөгч бүсгүй, 29 настай NBA-ын тоглогч Кайл Кузма нар Валентины баярын өмнөх өдөр буюу хоёдугаар сарын 13-нд сүй тавьжээ.
Кузмагийн хайртай бүсгүйдээ өгсөн сүйн бөгж 8.5 каратын алмазтай. Бөгжнийхөө зургийг Винни Инстаграм хуудсандаа гайхуулжээ. Хосууд хоёрдугаар сарын 18-нд өгсөн ярилцлагадаа сүй тавьсан тухай нарийн ширийн зүйлсээ хуваалцжээ.
Тэд Валентины баярын өмнөх өдрүүдэд Карибын тэнгис рүү аялж, хувийн онгоцонд байхдаа Кайл Виннид зориулан бичсэн шүлгээ уншаад, гэрэх санал тавьсан аж.
Кайл мөн түүнийг газардсаны дараа далайн эрэг дээр оройн зоог барьж гайхшруулсан бөгөөд тэдний хоёр талын гэр бүлийнхэн ирсэн байв. Хосууд 2020 оны тавдугаар сард дотноссон юм.
Л.Баяр