Вомбат гэх Австралийн уугуул энэ амьтан нэгнээ тэврэх дуртай, баавгай болон тарваганы шинжийг агуулсан тус улсынм хамгийн алдартай амьтдын нэг юм. Хүмүүсийн хайрыг татдаг, өхөөрдөм хөвсгөр бөмбөлөг шиг энэ амьтан хөрсийг ухаж ганцаардмал амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөх үүрийг бэлддэг байна. Эдгээр амьтад Австралийн соёл иргэншилд чухал нөлөөтэйн дээр гурван төрлийн вомбатын нэг нь устах аюулд ороод байв.
1980-аад онд 35-хан тоо толгой байсан хойд хэсгийн үсэрхэг хамарт вомбатыг устах аюулд орсон амьтдын жагсаалтад албан ёсоор багтаасан. Гэвч тус улсын засгийн газрын хөндлөнгийн оролцоо болон судлаачдын багийн үр дүнтэй ажлын ачаар тоо өнөөдөр 400 орчим болж, бүгд зэрлэг байгальдаа эрх дураар амьдарч буй.
Үсэрхэг хамарт вомбатын түүх бол байгалийн шалгуурыг даван туулах тэсвэр тэвчээрийн нэг хэсэг юм. Түүний өхөөрдөм дүр төрх нь түүний зөрүүд зан чанарыг далдаг.
Үсэрхэг хамартай вомбатууд нь гурван төрлийн вомбатын хамгийн том нь биетэй нь аж. Дунджаар 32 кг жинтэй, нэг метр хүртэл өндөртэй гэнэ. Тэд голчлон өвсөөр хооллодог бөгөөд хагас хуурай газрын гүн, зөөлөн хөрсөнд олон тонн хөрс ухах замаар үүрээ засдаг.
Шинэ Өмнөд Уэльс дэх Австралийн зэрлэг ан амьтдыг хамгаалах газрын ахлах экологич Энди Хоу "Тэд бол зүгээр л булчинлөг хатуу бөмбөлөгүүд. Бид тэднийг бутны бульдозер гэж нэрлэдэг. Тэд бол ямар ч зүйлийг давж гарах чадвартай амьтан юм. Гэхдээ тэд өхөөрдөм шүү” гэжээ.
Л.Баяр