Австралийн Тасманийн далайн эргээс 150 гаруй халим гацсан, үхсэн байдалтай олдсон тухай орон нутгийн эрх баригчид мэдэгдлээ. Тус мужийн Далайн хамгаалах агентлагаас мягмар гарагт, арлын баруун эрэг дэх Артур голын ойролцоо нийт 157 халим амьтан гацсан бөгөөд тэдгээрийн 90 орчим нь амьд байгаа тухай мэдээлэв.
"Одоогоор бид зохих хариу арга хэмжээ авахаар нөхцөл байдлыг үнэлж байна" гэжээ. Эдгээр нь алуурчин халим болохыг Тасманийн Байгалийн нөөц, байгаль орчны газраас мэдээллээ.
Одоогоор олон нийтийг амьтдад ойртохгүй байхыг уриалав. Тэдгээрийг буцааж далайд нь тавих ажил нарийн, төвөгтэй учир олон нийтээс дэмжлэг авах боломжтой. Хэрэв тэгэх шаардлага үүсвэл хүсэлт гаргах ажээ.
Тус улсын Засгийн газраас үхсэн халим ч ялгаагүй тусгай хамгаалалттай амьтан гэж мэдэгдээд, сэг зэмд хүрэх нь гэмт хэрэг гэдгийг олон нийтэд санууллаа.
Амьтны зан үйл судлаачид болон далайн судлаачдын үзэж буйгаар амьд үлдсэн халимнуудын тэсэх магадлал бага, хуурай газар зургаан цаг л амьдрах чадвартай гэнэ.
Л.Баяр