Мягмар гарагт Хамас бүлэглэл барьцаалагдсан Израилын дөрвөн хүний цогцсыг, тэр дундаа тус бүлэглэлийн барьцаанд байсан хамгийн залуу хоёр хүн болох Кфир, Ариэл Бибас нарын цогцсыг эргүүлэн өгнө гэж мягмар гарагт мэдэгдэв.
Бүлэглэлийн хэлэлцээрийн багийн ахлагч Халил Аль-Хайяа мэдэгдэлдээ, зургаан амьд барьцаалагчийг бямба гарагт суллана гэв.
Израилын Ерөнхий сайдын албанаас мягмар гарагт Каир хотноо болсон хэлэлцээний үеэр "барьцаалагдсан дөрвөн хүний цогцсыг пүрэв гарагт хүлээлгэн өгөх, зургаан амьд барьцааны хүнийг бямба гарагт суллах" тохиролцоонд хүрснийг баталжээ. Мөн “Ирэх долоо хоногт дахин дөрвөн барьцаалагдсан хүнийг Израильд хүлээлгэн өгөх төлөвтэй байна” гэж нэмж хэлэв.
Өчигдөр тэд ирэх бямба гарагт суллагдах барьцаалагдсан болон сураггүй алга болсон Израилын зургаан хүнэрийг зарлав. Тэд бол Элия Коэн, Тал Шохам, Омер Шем Тов, Омер Венкерт, Хишам аль-Сайед, Авера Менгисту нар юм.
Хишам аль-Сайед, Авера Менгисту нар 2014, 2015 онд тус улсын хилээр нэвтэрснийхээ дараа барьцаалагдсан бөгөөд арав орчим жил хоригдож байгаа юм.
Л.Баяр