Украины дахь дайны талаарх АНУ-Оросын яриа хэлэлцээ Саудын Арабт эхэллээ. Уг хэлэлцээрийн өмнө таны мэдэх ёстой бүх зүйл энд байна:
- АНУ-ын албаны хүмүүс яриа хэлэлцээ нь яриа хэлэлцээний эхлэл биш, харин Орос Украины дайныг зогсоох тал дээр "нухацтай" байгаа эсэхийг харах эхний алхам болж буй.
- Өөр нэг зорилго нь Доналд Трамп, Владимир Путин хоёрын яриа хэлэлцээг Эр-Риядад зохион байгуулах юм. Тэд өнгөрсөн долоо хоногт гар утсаар 90 минут орчим ярьсан.
- Өчигдөр Европын удирдагчид Украины асуудлаар тусдаа нь хэлэлцээ хийхээр Парист уулзсан. АНУ, ОХУ уулзалтаа зарласны дараа дээд хэмжээний уулзалтыг шуурхай зохион байгуулахаар чармайсан нь энэ.
- Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер өмнө нь дайн дуусвал Украинд цэргээ оруулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ энэ санааг бүгд дэмжээгүй.
- Германы канцлер Олаф Шольц цэргүүдийг тухайн бүс нутагт оруулах нь эртэдсэн хэрэг гэж мэдэгдсэн.
- Стармер мөн аливаа энхийн хэлэлцээрт Украин дахь энх тайвныг сахин хамгаалахын тулд АНУ-ын хүлээц хэрэгтэй гэжээ. Асуудал хааш эргэх нь тодорхойгүй байгаа ч Их Британийн холбоотнууд агаарын дэмжлэг, логистик эсвэл тагнуулын хүчин чадлаар Украинд тусалж магадгүй байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)