2025 оны “Billboard Women” шагнал гардуулах ёслолд Aespa, Ángela Aguilar, GloRilla, Gracie Abrams, JENNIE, Meghan Trainor, Muni Long , Tylа нар буюу өсөн дэвшиж буй залуу уран бүтээлчдээс эхлээд туршлага зузаан поп, коунтри, R&B гэх мэтчилэн олон төрлийн жанрын уран бүтээлчид оролцохоор нэгджээ.
Тухайлбал, энэ талаар Billboard-ын ерөнхий редактор Ханна карп “Өсөж буй оддоос эхлээд домогт уран бүтээлчид хүртэл энэ жилийн шагнал гардуулах ёслолд оролцож байгаа нь салбартаа тэргүүлэгч байх гэдэг үгийн утгыг ойлгуулж байна. Хөгжмийн ертөнцийн эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрч, дэмжих зорилгоор зохион байгуулагддаг Billboard-ын энэхүү уламжлалыг үргэлжлүүлэх нь маш том завшаан” гэлээ.
Г.Хоролмаа