Украины дайныг зогсоох асуудлаар Саудын Арабт мягмар гарагт болох АНУ-Оросын эгзэгтэй хэлэлцээний өмнө юу болж өрнөв?
Доналд Трампын засаг захиргаа Оросын ерөнхийлөгчид тавьсан олон улсын хориг арга хэмжээг зогсоож, Барууны холбоотнуудаа хэлэлцээрт хошуу дүрүүлэхгүй байх алхмуудыг хийж эхлэв. АНУ Европын холбоотнуудаа хамгаалах, эсвэл тэднээс улам бүр холдох эсэх нь удахгүй тодорхой болно. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп В.Путинтэй ямар ч гэрээ хэлцэл хийх нь Украинд аюул заналхийлхийх муу үр дагавартай гэх түгшүүрийг төрүүлэв.
Дайныг зогсоох аливаа хэлэлцээрийн нэг хэсэг болгон аюулгүй байдлын баталгаа, цэрэг оруулахыг шаардаж байгаа хэдий ч АНУ Европын холбоотнуудаа Украины асуудлаарх энхийн хэлэлцээнд оролцуулахгүй гэх саналыг гаргасан. Үүнтэй холбогдуулан Франц улс Европын гол удирдагчдыг даваа гарагт Парист яаралтай хуралдуулахыг уриалав.
Мягмар гарагт болох уг хурлын тухай Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ, "Бид хамтдаа явж байна. Бид Орос, Украинтай энх тайвныг тогтоохыг хичээж байгаа бөгөөд үүний төлөө маш шаргуу ажиллаж байна" гэжээ.
Түүнчлэн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский NBC телевизийн “Хэвлэлтэй уулзах” нэвтрүүлэгт оролцохдоо “АНУ, ОХУ-ын хооронд гарсан Украины асуудлаарх аливаа шийдвэрийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн юм.
Л.Баяр