АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Орландо Мэжик" баг болон NBA G лигийн "Оссеола Мэжик" багтай хоёр талын гэрээтэй тоглогч Мак МакКлунг NBA-ийн Бүх оддын тоглолтын Slam Dunk тэмцээнд гурав дахиа түрүүллээ.
Ням гарагт болсон уг тэмцээнд тэр бүх тохолтоо 50 оноонд тулгасан нь тэмцээнийг гайхалтай болгов. Тэрбээр 2023-2025 онуудад завсаргүй түрүүлсэн. Ингэснээр тэр NBA-ийн түүхэнд Slam Dunk тэмцээнд гурав түрүүлсэн цор ганц хүн болж байна. Спөрсийн шинэ тоглогч Стефон Касл сүүлийн тойрогт шалгарсан ч Мак МакКлунгаас оноо дутсан юм.
МакКлунг 2021 оны NBA-ийн драфтаас сонгогдоогүй бөгөөд 2021-22 оны улиралд Чикаго Буллз болон Лос Анжелес Лэйкерс багийн бүрэлдэхүүнд байсан. Тэрбээр G лигийн Саут Бэй Лэйкерс багь байхдаа 2021-22 оны NBA G лигийн шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртсэн. МакКлунг 2022-23 оны улиралд "Blue Coats" багтайгаа аваргалжээ. Мөн 2023 оны 2-р сард "Philadelphia 76ers"-тай гэрээ байгуулсан. Тэрбээр 2024 оны NBA G лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн.
Л.Баяр