Голден Стейт Уорриорс багийн од Стифен Көрри 2025 оны NBA-ийн бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарлаа. Стифен Көрри "Shaq's OGs" багийн бүрэлдэхүүнд багтаж, NBA-ийн бүх оддын тоглолтын тэмцээнд "Chuck's Global Stars" багийг 41:25-аар буулган авч аваргаллаа.
Көрри уг тоглолтод 12 оноо авч, холын зайнаас гурван шидэлтээ амжилттай болгожээ. Энэ нь түүний хоёр дахь Бүх оддын тоглолтын MVP шагнал юм. 2022 онд тэр 50 оноо авснаар уг шагналыг хүртжээ. Тэрбээр 2014 оноос эхлэн 10 дахь удаагаа бүх оддын тоглолтод оролцож байна. Энэ хугацаанд тэр 2020, 2023 онуудад сонгогдоогүй билээ.
Тэдний багаас Бостоны од Жесон Татум 15 оноо авсан бол "Chuck's Global Stars" багаас Виктор Вембаньяма 11 оноо авч тэргүүлэв.
Л.Баяр