24 настай Угандагийн гүйгч Жейкоб Киплимо Барселонагийн хагас марафонд оролцож, 57 минутаас доош хугацаанд замаа туулсан дэлхийн анхны хүн болжээ. Энэ амжилтыг ердийн журмаар баталгаажуулах ёстой гэж Дэлхийн хөнгөн атлетикийн мэдээлэв.
Киплимо уралдааныг 56 минут 42 секундээр дуусгаж, өмнөх дэлхийн дээд амжилтыг 48 секундээр ахиулсан нь эрэгтэйчүүдийн хагас марафон гүйлтийн дэлхийн дээд амжилт болж байна. Киплимогоос өмнө Этиопын тамирчин Йомиф Кежелча 57:30 секундын амжилтаар дээд амжилтыг эзэмшиж байжээ.
"Энэ бол төгс уралдаан байсан. Хамгийн тохиромжтой температур, огт салхигүй байсан бүх зүйл төсөөлж байснаас сайн болголоо" гэж Киплимо бариалсныхаа дараа хэлэв.
Киплимо замаа дунджаар 22.3 км/цагийн хурдтай туулсан байна. Кенийн Жеффри Камворороос хоёр минутынард барианд орж, хоёрдугаар байрт шалгарав. Мөн Кенийн иргэн Самвел Майлу 56 секундын дараа барианд орж, гуравдугаар байрт орлоо.
Кипломо одоо холын зайн марафон гүйлтэд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сард болох Лондонгийн марафон хүртэл амрах аж.
Л.Баяр