Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний тавдугаар тойргийн үеэр хагас автомат офсайдын технологийг ашиглах гэж байна. Энэ нь анх удаа Английн дотоодын хөлбөмбөгт ашиглаж байгаа тохиолдол юм.
Пүрэв гарагт "Энэ технологийг Премьер лигийн цэнгэлдэх хүрээлэнд болох долоон тоглолтод ашиглах болно. Эмиратуудын Холбооны цомын тэмцээнийг амжилттай туршигдсаны дараа Премьер лиг энэ улирлын сүүлээр уг системийг хэрэгжүүлэх гэж байна" гэж тус улсын Хөлбөмбөгийн холбоо (FA) мэдэгдэв.
Энэхүү систем нь шүүгчдийн гаргадаг шийдвэрийг технологийн дагуу автоматжуулах замаар хүний үйлдлийг хөнгөвчлөх зорилготой юм.
Тоглогч хилийн шугамнаас гадуур байхдаа гоол хийсэн тохиолдолд "VAR" өрөөнд байгаа албан шүүгчид бөмбөг хэзээ өшиглөсөн, бөмбөг өшиглөх үед хамгаалагчийн бие хаана, ямар өнцгөөр байрласан, довтлогчийн бие хаана, ямар өнцөгтэй байсан зэргийг шийдэх ёстой байдаг. Харин одоо эдгээр гурван шийдвэрийг одоо уг технологи автоматаар гаргах болно.
Хиймэл оюун ухаанд суурилсан уг технологи нь бөмбөг болон тоглогчийн үйл хөдлөлийг сайтар хянадаг байна. талбай дээр эсвэл гадна талд байсан эсэх талаар шийдвэр гаргахаас өмнө үйл явцыг удирддаг. Премьер лигийн 20 цэнгэлдэх хүрээлэн бүгд дээвэр доороо оффсайдын тоноглолтой болсон бөгөөл гол элементүүдийг хянах камер суурилуулжээ.