"Sportico" сэтгүүлээс гаргасан жагсаалтын дагуу 2024 оны хамгийн өндөр цалинтай тамирчнаар 260 сая ам.долларын орлого олсон Кристиано Роналду тодорлоо. Хачирхалтай уг жагсаалтад нэг ч эмэгтэй тамирчин багтсангүй.
Хөлбөмбөгийн од Роналдугийн орлого нь Саудын Арабын Аль-Наср болон Португалийн шигшээ багт 215 сая ам.долларын цалин авсантай нь холбоотой. Мөн тэр талбайгаас гадуур 45 сая ам.долларын орлого олжээ. Өдгөө 40 настай тэрбээр Саудын Араб руу нүүж ирснээсээ хойш Аль-Нассрын төлөө 90 тоглолтод 82 гоол оруулж, өнгөрсөн оны есдүгээр сард карьерынхаа 900 дэх гоолыг оруулсан анхны хүн болсон юм.
Жагсаалтыг тэргүүлсэн Роналду хоёрдугаар байрт орсон тамирчнаас 100 гаруй сая ам.доллар илүү орлого олсон аж. Тодруулбал, NBA-ийн супер од Стефен Көрри 153.8 сая ам.доллар буюу 53.8 сая долларыг талбайгаас, үлдсэнийг нь талбайгаас гадуур олжээ.
Их Британийн Тайсон Фьюри 147 сая ам.долларын орлоготойгоор гуравдугаарт орсон бол Роналдугийн өрсөлдөгч гэгддэг Лионел Месси 135 сая ам.долларын орлоготой дөрөвдүгээрт оржээ.
Лос Анжелес Лэйкерс багийн од Леброн Жэймс 133.2 сая долларын орлогоор эхний тавд багтсан бол Дак Прескотт NFL-ийн хамгийн өндөр орлоготой тоглогч болж 12 дугаар байрт шалгарсан байна. Мөн Super Bowl LIX-д түрүүлсэн Филадельфи Иглз багийн хамгаалагч Жален Хуртс 46.1 сая долларын орлогоор 65 дугаар байрт оржээ. Sportico-ийн шилдэг 100 жагсаалтын сүүлчийн тамирчин нь 37.5 сая долларын орлого олсон Нью-Йорк Гигантс, одоо Миннесота Викингсийн холбон тоглогч Даниел Жонс байв.
Л.Баяр