Уянгалаг хоолойгоороо сонсогчдийнхоо аз жаргал, уйтгар гуниг, баяр баясалтай мөчүүдийг хамт хуваалцдаг дуучин Б.Баярцэцэг гуравдугаар сарын 7,8-ны өдөр өөрийн бүрэн хэмжээний “Diva” тоглолтоо АСА АРЕНА-д тоглох билээ. Тэгвэл тэрбээр Гэгээн хайрын валентины өдрийг тохиолдуулан хосууддаа зориулан хоёрдугаар сарын 14-ны өдөр хайрын дуунуудаараа “Sparrow “ ресторанд мини концерт тавихаар болжээ.