Витторио Селла бол XX зууны эхэн үед уул, уулын спортын түүхийг гэрчилсэн Италийн анхдагч гэрэл зурагчин байв. Түүний Гималайн нурууны ховор зургууд нь урьд өмнө байгаагүй гайхалтай хэвээр байна.
Энэтхэгийн нийслэл Дели хотод түүний үзэсгэлэн нээлтээ хийсэн бөгөөд Витторио Селлагийн Гималайн түүхийг авч үлдсэн түүхэн мөчийг олон нийт гэрчилж байгаа юм.
Британийн нэрт судлаач, зохиолч Хью Томсон болон Делигийн урлагийн галерей (DAG) хамтран зохион байгуулсан уг үзэсгэлэнгээс та бүхэн 100 гаруй жилийн өмнө авсан дэлхийн гурав дахь өндөр уул болох Канченжунга болон дэлхийн хоёр дахь өндөр уул болох К2-ын хамгийн эртний гэрэл зургуудыг мөн үзээрэй.
Л.Баяр