НҮБ-ын хүний эрхийн албанаас өнгөрсөн зун Бангладеш улсад гурван долоо хоногийн турш үргэлжилсэн тус улсын экс Ерөнхий сайдын эсрэг оюутнуудын эсэргүүцлийн жагсаалын үеэр 1400 орчим хүн амиа алдсан байж магадгүй гэж Лхагва гарагт тооцоолжээ.
Женевт төвтэй шинэ тайланд, аюулгүй байдал, тагнуулын алба нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн. Тиймээс нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай гэжээ.
Олон жилийн турш тус улсын Ерөнхий сайдын албыг хашсан Шейх Хасина бослогын үеэр Энэтхэг рүү дүрвэсэн аж. Долдугаар сарын 15-наас наймдугаар сарын 05-ны хооронд болсон жагсаалын үеэр 1400 орчим хүн амь үрэгдсэн байж магадгүй тухай олон улсын хэвлэлүүд мэдээллэж байна. Жагсаалын үеэр олон мянган хүн шархадсан бөгөөд дийлэнх нь Бангладешийн аюулгүй байдлын хүчнийхэнд буудуулжээ.
Л.Баяр