АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гаргийн өглөө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин руу утасдаж, "урт, үр дүнтэй" яриа өрнүүлжээ. Үүний дараагаар Цагаан ордноос Украины дайныг зогсоох хэлэлцээ “нэн даруй” эхэлнэ гэж мэдэгдэв. Кремлийн мэдээлснээр, Трамп, Путин хоёр ойролцоогоор 90 минут ярилцсан байна.
Д.Трампыг албан тушаалдаа орсноос хойших тэдний анхны яриа энэ болов. Саяхан Д.Трамп Украины мөргөлдөөнийг хурдан эцэс болгох талаар зөвлөхүүдтэйгээ хуралдсан аж.
Трампын засаг захиргааны албан тушаалтнууд мягмар гарагт хоригдлуудыг солилцох нь дөрөв дэх жилдээ орох гэж буй уг дайныг зогсоох шинэ илэрхийлэл болж чадна гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
Түүнчлэн Цагаан ордон болон Кремлийн хоорондын харилцаа удаан хугацааны дараа сэргэж байгааг хоёр удирдагчийн яриа батлав.
"Truth Social" сайтад нийтэлснээр Трамп "Бид Украин, Ойрхи Дорнод, эрчим хүч, хиймэл оюун ухаан, долларын хүч болон бусад олон сэдвээр ярилцсан. Бид харилцан айлчлах зэрэг маш нягт хамтран ажиллахаар тохиролцсон. Бид мөн тус тусын багуудаа нэн даруй хэлэлцээрт бэлтгэх даалгавар өглөө. Мөн Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярьж, яриа хэлэлцээрийнхээ талаар мэдээлэх болно" гэжээ.
Л.Баяр