Бүс нутгийн хамгийн том Гома хотыг хяналтандаа авснаас хойш долоо хоног гаруйн дараа Бүгд найрамдах ардчилсан Конго улсын зүүн хэсэгт орших өөр нэг уурхайн хотыг эзлэн авснаа босогчдын бүлэглэл мэдэгдлээ. Конго дахь босогчдын эвсэл болон Конго улсын хүчнийхэн хоёр долоо хоногийн турш тулалдаж, ойролцоогоор 3000 гаруй хүн амь үрэгдлээ гэж тус улсын засгийн газар мэдэгдэв.
Руандофон үндэстний цөөнхүүдийн эрх ашгийг хамгаалдаг M23 зэвсэгт бүлэглэлийн гол гишүүн болох AFC нь өнгөрсөн долоо хоногт тус улсын Хойд Киву мужийн төв Гома хотыг нэгдүгээр сарын 27-нд эзэлж, дараагаар нь байгалийн баялаг ихтэй Нябибвег эзлэн авсан.
Ухаалаг гар утас үйлдвэрлэхэд ашигладаг үнэт ашигт малтмал болох колтаны дэлхийн хамгийн том ордуудын нэг байдаг тус улсын зүүн хэсэгт орших уул уурхайн төв Рубая хотыг босогчид эзлээд жил хүрэхгүй хугацаа өнгөрөөд байна.
Л.Баяр