Лука Дончич Лос-Анжелес Лэйкерс багийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийж, улмаар баг нь даваа гаргийн орой Юта Жаззыг 132:113 харьцаатай хожив. Өдгөө 25 настай супер од шинэ багтаа 77 номерын өмсгөлтэйгөөр тоглох аж.
Дончич Лэйкерст хийсэн анхны тоглолтынхоо талаар, “Тэдний намайг хүлээж авсан нь үнэхээр гайхалтай санагдсан. Би жаахан сандарч байлаа. Хамгийн сүүлд би хэзээ ингэж сандарч байснаа санахгүй байна. Гэхдээ талбай дээр гараад л хөгжилтэй байсан" гэв.
Зул сарын баяраас хойш анх удаа талбайд гарч байгаа Дончич 24 минутын турш тоглож, 14 оноо авав. Тэрбээр мөн таван удаа самбараас бөмбөг авалт, дөрвөн оновчтой дамжуулалт өгсөн юм.
Дончич NBA-ийн бүх цаг үеийн мэргэн бууч Леброн Жэймсийг багаасаа шүтдэг байсан гэдэг. Тэр хэзээ нэгэн цагт түүнтэй нэг багт хүчин зүтгэнэ гэж мөрөөдөж байсан нь сая биелэв. Леброн өнгөрсөн долоо хоногт Голден Стейт Уорриорсын эсрэг 42 оноо авсан бөгөөд нэг тоглолт өнжөөд эргэн ирж, 24 оноо, найман оновчтой дамжуулалт, долоон самбараас бөмбөг авалт хийлээ.
Л.Баяр