Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын тансаг зэрэглэлийн орон сууцны цамхаг галд автаж, хэд хэдэн давхарт тархсаны улмаас 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Галын утаанд 40 гаруй угаартаж,хэд хэдэн хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж. 50 давхар уг барилга нь Пуэрто Мадерогийн онцгой дүүрэгт байрладаг.
Буэнос-Айресийн онцгой байдлын албаны дарга Альберто Кресценти орон нутгийн хэвлэлд хэлэхдээ, гал "15 давхар хүртэл үргэлжилсэн" гэжээ. Галын улмаас барилгын цонхнууд хагарсан байна.
Тус цамхагт Аргентины аварга Ривер Плейт болон Испанийн Реал Бетис клубт тоглож байсан хөлбөмбөгчин асан Мариано Павоне амьдардаг.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Би утаа хараад хүү, нохойгоо дагуулан буусан. Азаар манай гэрт юу ч болоогүй. Би хөршүүдийнхээ төлөө санаа зовж байна" гэжээ.
Л.Баяр