Ажлын байр, гэр бүлийн харилцаанд чинь уур амьсгал тааруу, хөгийн мэдрэмжээр өөрийгөө зовоож яваа бол та үүнийг заавал уншаарай. Бид танд хөгийн мэдрэмжээсээ салж, өөдрөг амьдрах энгийн нууцуудыг ил болгож байна.
Кофе, цайндаа онцгой амт, загвар нэмээрэй
Кофе эсвэл цайныхаа, амтыг нь нэгэн хэвийн байлгаад байвал утгагүй. Тиймээс амттай сироп нэмээрэй. Мөн шанцай эсвэл чага мөөгний нунтаг цацах гэх мэт нэмэлт тэжээлийн талаар бодож үзээрэй. Гал тогоондоо өөрийн шинээр сэтгэсэн, найруулсан кофе цайгаа ууж өглөөг романтик угтаж болох юм. Кофены алдартай сиропуудад hazelnut, caramel, франц ваниль зэрэг орно. Түүхий зөгийн бал, агавын нектар эсвэл агч сиропоор цайгаа амтлаарай. Шанцай, цагаан гаа нунтаг зэрэг халуун ногоо нь зүрхний эрүүл мэндийг сайжруулж, булчингийн өвдөлтийг намдаахад маш сайн байдаг. Какао нунтаг нь олон тооны антиоксидантыг агуулдаг, эрүүл мэндэд тустай супер хүнс юм.
Хүссэн хувцсаа өмсөх
Энгийн өдрийг онцгой мэт болгохын тулд сайхан хувцаслаарай. Гайхалтай харагдах, өөрийгөө өөгшүүлэхэд танд ямар ч шалтаг хэрэггүй! Хамгийн сайхан хувцсаа өмссөнөөр та өдрийн үлдсэн хугацаанд өөртөө итгэлтэй болж чадна. Хувцаслалтдаа зохицсон нүүр будалт, үнэртэн зэрэг нь таны өөртөө итгэх итгэлийг улам нэмнэ. Хувцасны шүүгээгээ үе үе шинэчилж байхад гэмгүй. Өөрийн дуртай хувцасны дэлгүүрт зочлооро. Хямд зардлаар ч гангарч болдог шүү дээ.
Playlist-ээ шинэчлэх
Хөгжим таны сэтгэл санааг өргөж, стрессийг тайлж, өдрийн турш эрч хүчтэй болгоно. Өөрийгөө дуртай романыхаа гол дүр мэтээр харах цаг нь болсон. Хэвшмэл дуунууд сонсоод байлгүй, өөрийн урьд өмнө нь сонсож үзээгүй цоо шинэ ая, дуугаар сэтгэлээ бялууруулж яагаад бологүй гэж. Хөгжим таны сэтгэл санаанд шууд нөлөөлж чадна! Та дуртай хуучин дуунуудаа даруй устга.
Жирийн зүйлсээс сайхныг нь олж хар
Та магадгүй хотын түгжрэл, ачааллаас болоод өглөө ажилпаа бухимдангуй ирдэг байх. Тэгвэл болох тайвширч, цонхоор гаднах үзэмжийг тольдонгоо сайхан дуу сонсож яагаад болохгүй гэж. Хэрэв та машинтай бол агаар цэвэршүүлэгч өлгөх хэрэгтэй. Сайхан үнэр ямагт сайхан мэдрэмж төрүүлдэг. Амьдралын бүх жижиг зүйлсийг, тэр ч байтугай өчүүхэн эсвэл уйтгартай гэж боддог байсан зүйсээсээ сайхныг нь олж хараарай.
Өөртэйгөө болзоонд яв
Болзоонд явахын тулд заавал хамтрагч хэрэггүй. Бид "онцгой" үдшийг романтик хамтрагч эсвэл найз нөхөдтэйгээ зугаалгаар явахад зориулах ёстой гэдэг ч энэ нь тийм биш юм. Өөрийгөө кино үзүүлж, өөртөө бэлэг өгч болно. Хүмүүсгүйгээр хөгжилтэй байж болно. Яг л хэн нэгэнтэй болзох гэж байгаа юм шиг хувцаслаж, бэлд. Хэн нэгнийх биш өөрийнхөө таашаал, сэтгэл ханамжийн төлөө өөрийгөө эрхлүүлж дад.
Байгаль мянган үгнээс илүү
Цэвэр агаар, байгалийн үзэмж гэдэг сэтгэлийн эм билээ. Өдөр бүр бага зэрэг цаг гаргаж, гадаа гарч, цэвэр агаарт гүнзгий амьсгал аваарай. Гэртээ харихдаа мод ихтэй, байгаль амьсгалтай газраар явж байвал зүгээр... Амралтын өдрөөр ууланд алхаж болох шүү дээ.
Өөртөө сайхан бэлэг өгч, орон зайгаа гэрэлтүүлээрэй
Долоо хоногт хамгийн багадаа нэг удаа цэцгийн дэлгүүрт зочлоорой. Худалдаж авсан цэцгээ гоёмсог вааранд хийж, өрөөгөө, гэрээ гийгүүлээрэй. Цэцгийг гоёмсог вааранд хийж , маш их цаг зарцуулдаг өрөөнд хадгалаарай. Цэцэг гэдэг үзэмж сайхан.
Амттай гэрийн хоол
Сайхан хоол бол сайн дасгал л гэсэн үг. Тиймээс интернэтээс шинэ жор сурч, яг л мэргэжлийн тогооч шиг өөртөө үйлчлээд үзээрэй. Яг л тансаг ресторанд буй мэт төсөөлж, тэнд төгс тохирох хоолыг өөртөө хийж өг. Хоолны шинэ амт, төрлийг судалж, эрүүл мэндэд тустай тэжээллэг хоол хийж өөртөө зөв хандаарай.
Ном унших
Гар утас, компьютер зэргээс ангижирч унтахынхаа өмнө утсаа гүйлгэхээс илүүтэй номн унших нь сонгодог бас романтик зүйл юм. Унших нь стрессийг бууруулж, удаан хугацааны сэтгэцийн үйл ажиллагааг сайжруулж, шөнийн цагаар бөх нойрсоход тусалдаг байна.
Шинэ хобби сурах
Өдрийг зөв өнгөрөөж, мөрөөдөж байсан зүйлээ туршиж үзээрэй. Туршихыг хүссэн бүх хоббигоо жагсаан бичээд, эхний ээлжинд нэг юм уу хоёрыг нь сонго. Хобби бол таны сэтгэцийн эрүүл мэнд, өөдрөг байдлыг сайжруулдаг учраас өөрийгөө халамжлах төгс арга юм. Та өөрийнхөө амьдралын гол дүр гэдгийг санаарай. Тиймээс өөрийгөө хөгжүүлж, шинэ авъяас чадвар эзэмших нь өөрт л хэрэгтэй.
Л.Баяр