
МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын "Бүх Одод"-ын тоглолт энэ сарын 7,8-ны өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна. Энэ жилийн бүх оддын тоглолт Монголын Үндэсний Дээд лигийн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Эхний өдөр залуу оддын тоглолт, ур чадварын тэмцээн, гурван онооны шидэлтийн тэмцээн, "Summit" slam dunk show, холимог оддын тоглолтууд явагдлаа.
"Бүх Одод"-ын тоглолт өнөөдөр эмэгтэй эрэгтэй бүх оддын тоглолт болон 30 жилийн түүхт ойгоо тэмдэглэж буй МСБХ-ны гурван аравны шилдэг тамирчдын тоглолтоор үргэлжилнэ.
МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын "Бүх Одод"-ын тоглолтын эхний өдрийн фото агшинг хүргэж байна.
Эх сурвалж: The League-Үндэсний Дээд Лиг


Холимог Оддын тэмцээнийг шүүн явуулсан шүүгч нарын бүрэлдэхүүн. Дуучин Зори, МСБХ-ны "А" зэрэглэлийн шүүгч Ж.Мөнхзаяа, жүжигчин Жижгээ.
Холимог Оддын тоглолтын "Үнэ цэнтэй" тоглогч улсын начин Э.Батмагнай







Summit slam dunk show
Summit slam dunk show


МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын Бүх Оддын Тоглолтын "Coca Cola" Ур чадварын тэмцээний ялагчаар Хасын Хүлэгүүд багийн тоглогч Б.Барсболд тодорлоо.


МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын Бүх Оддын Тоглолтын "Coca Cola" Ур чадварын тэмцээний ялагчаар Омни Хүлэгүүд багийн тоглогч Ө.Индра тодорлоо.



МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын Бүх Оддын Тоглолтын “M BANK” Залуу Оддын тоглолтын Үнэ Цэнтэй Тоглогч буюу MVP-ээр "Team Sophomores" багийн тоглогч Ч.Тэмүүлэн тодорлоо.



МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын Бүх Оддын Тоглолтын “Sengur” эмэгтэй гурван онооны шидэлтийн тэмцээний аваргаар Аравт багийн тоглогч Э.Чимэддолгор тодорлоо.


МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын Бүх Оддын Тоглолтын “Sengur” гурван онооны шидэлтийн тэмцээний аваргаар Эрдэнэт Майнерс багийн тоглогч Н.Золжаргал тодорлоо. Тэрбээр 5 дахь удаа МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн Бүх Оддын Тоглолтын гурван онооны шидэлтийн тэмцээний аваргаар шалгарч байна.
