Хоёрдугаар сарын 8-ны амралтын өдрөөр та дараах зүйлийг үзэх боломжтой.
-Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт, 17:00 цагаас, Ж.Пуччини "Тоска" дуурь.
-Монгол бөхийн өргөөнд, 13:00 цагаас, Улсын тэргүүний Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан, самбо, жудо бөхийн ОУХМ, Монгол улсын начин Батаахүүгийн Ганбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан.
-UG аренад 15:00 цагаас, МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын "Бүх Одод"ын тоглолт.
-"ГАН ЗАМ ПАЛАС"-т 18:00 цагаас, "NOMADIC LEGEND" ардын урлаг, өв соёлын тоглолт.