Баасан гаргийн үдэш Лос-Анжелес Лэйкерс баг Голден Стейт Уорриорсын эсрэг 120:112-оор ялалт байгууллаа. Уг тоглолтод Лэйкерсийн од Леброн Жеймс 42 оноо, 17 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалт өгч тэргүүлэв.
Ингэснээр тэр 40-өөс дээш насандаа 40-өөс дээш оноо авсан NBA-ийн түүхэн дэх хоёр дахь тоглогч болж байна. Өдгөө тэр 42 настай билээ. Лэйкерсээс Остин Ривз 23 оноо авч удаалав.
Харин Голден Стейтээс Уорриорсын од Стефен Көрри 38 оноо авч багаа тэргүүллээ. Тэд 25 хожил, 26 хожигдолтойгоор бүсийнхээ 11 дүгээрт бичигдэж буй. Харин Лэйкерс 30 хожил, 19 хожигдолтой тавдугаарт жагсаж байна.
Л.Баяр