Бүгд Найрамдах Ирланд улсад "mpox" нэртэй шинэ, тархалт өндөр байх боломжтой вирусын анхны тохиолдол илэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн албаны удирдах албан тушаалтан мэдэгдэв.
Уг халдварыг авсан Ирландын иргэн саяхан Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсаас ирсэн байна. Өмнө нь сармагчингийн цэцэг гэгддэг байсан уг вирусыг өнгөрсөн наймдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн эрүүл мэндийн онц ноцтой ангилалд багтаажээ.
Энэ нь шинэ хувилбарын вирус нь Ирландчуудын анхны тохиолдол хэдий ч огт шинэ зүйл биш. Олон нийтэд үзүүлэх эрсдэл бага хэвээр байна гэж ХАБЭА-аас мэдэгдэв. Өвчтөн одоо Дублин хотын эмнэлэгт нарийн мэргэжлийн тусламж авч байгаа аж.
"Mpox" нь салхин цэцэгтэй ижил вирусээр үүсгэгддэг боловч ихэвчлэн хор хөнөөл багатай байдаг. Энэ нь вирусын улмаас үүссэн тууралт, арьсны гэмтэл, хамуу төрлийн толбууд нь шууд харьцах замаар, тухайлбал бэлгийн хавьталд орох, үнсэлцэх, тэврэх болон бусад арьсанд замаар халдварладаг.
Биеийн шингэнээр халдварлах эрсдэл бас бий. Түүнчлэн ор дэрний цагаан хэрэглэл, алчуур, хувцастай харьцах, ярих, амьсгалах, ханиалгах, найтаах зэрэг ойрын болон удаан хугацааны нүүр тулан харилцан ярианаас ч өвчлөх боломжтой ажээ.
Л.Баяр