ОУХМ Б.Батсуурь Азербайжан улсын лигт хоёр дахь удаагаа уригдсан билээ. Тэрбээр урилгыг хүлээн авч тус улсын супер лигийн “Xilasedici” клубт нэгджээ.
Энэ нь түүний легионор тамирчнаар тоглож буй дөрөв дахь улс юм. Тухайлбал, Арабын нэгдсэн Эмират улс, Тайван, Мальдив тоглож байсан.
Б.Батсуурь энэ жил Олон Улсын Хэмжээний Мастер цол хүртсэн бөгөөд түүний тоглодог Монголын волейболын “SG HAWKS” баг хүрэл медаль хүртсэн юм.