Дайнаас үүдэн эх орноо орхин гарч, Их Британид очсон Украины 300 орчим дүрвэгсдийн визийг сунгахаар болжээ. Ирэх Мягмар гаргаас эхлэн уг дүрвэгсэд засгийн газрын мэдэгдлийн дагуу Их Британид оршин суух визнийхээ зөвшөөрлийг сунгах боломжтой болно.
Свиндон Борогийн зөвлөл уг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн тулд схемд хамрагдах боломжтой оршин суугчтай холбоо барина гэж мэдэгдэв. Виз сунгах зөвшөөрлийн дагуу дээрх Украинчууд Их Британид дахин 18 сар амьдрах боломжтой бөгөөд одоогийн визний хугацаа дуусах өдрөөс 28 хоногийн дотор өргөдөл гаргах ёстой аж.
Свиндон зөвлөлийн байранд амьдардаг нийт 172 Украинчуудын оршин суух хугацааг сунгах талаар хэлэлцэж буй. Мөн Их Британид байр түрээслэн амьдардаг 112 хүнтэй холбоо барихаар хөөцөлдөж байгаа аж. Дайн эхэлснээс хойш тус зөвлөлийнхөн Украинаас ирсэн бүх хүмүүст шилжилтийн үед нь туслахын тулд ганцаарчилсан тусламж үзүүлэх ажилтнуудыг гаргаж өгчээ.
Л.Баяр