Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын захад урсдаг Саранди суваг өнгөрөгч пүрэв гарагт тод улаан өнгөтэй болсон нь нутгийн иргэдийг түгшээж байна. Уг суваг нь Экологийн нөөц газартай хиллэдэг Рио-де-ла-Плата голд цутгадаг аж.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр, уг улаан өнгө нь нэхмэлийн будаг асгарснаас эсвэл ойролцоох агуулахын химийн хаягдлаас болсон байж болзошгүй гэж мэдээлж байна. Өнгө нь өөрчлөгдсөн шалтгааныг тогтоохоор Саранди сувгаас усны дээж авсан гэж тус улсын Байгаль орчны яам мэдэгдэлдээ дурджээ.
Пүрэв гаргийн үдээс хойш голын усны цусан улаан өнгө зөөлөрсөн гэж "Франс Пресс" агентлаг мэдээлэв. Нийслэлийнх нь төвөөс 10 км зайд орших арьс шир боловсруулах, нэхмэлийн үйлдвэрүүдийн бүсээр дайран өнгөрдөг уг сувагт компаниуд хорт хог хаягдлаа асагаж байна гэж нутгийн оршин суугчид хардаж буй.
Л.Баяр