Өмнөд Солонгосын хамгийн алдартай К-поп хамтлагийн нэг болох NewJeans удаан үргэлжилсэн хуулийн маргааны улмаас харьяа байгууллагаа орхиж, нэрээ өөрчилжээ.
Баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ тэд, хамтлагийнхаа нэрийг NJZ болгож өөрчилснөө дуулгав. Хамтлагийнхан ирэх гуравдугаар сард болох Хонг Конгийн ComplexCon наадамд шинэ нэрээрээ анх удаа тайзан дээр гарах юм. Гурван өдөр үргэлжлэх уг арга хэмжээний үеэр тус хамтлаг шинэ дуугаа дуулна.
NewJeans хамтлаг нь 2022 онд "Attention" дуугаараа тус улсын хит-парадуудыг тэргүүлж, Өмнөд Солонгосын хамгийн амжилттай поп хамтлагийн нэгээр тодорсон. Тус хамтлаг жил хүрэхгүй хугацааны дараа "Get Up" болон "Super Shy" дуугаараа олон улсад танигдаж, АНУ-ын чартыг тэргүүлсэн юм.
Л.Баяр