Дэлхийн хамгийн том шашны наадам ид өрнөж байна. Энэтхэгийн олон сая сүсэгтэн ариун усанд угаал үйлдэхээр Энэтхэгийн хойд хэсэгт орших ариун хотод мөргөл үйлдэцгээж буй. Нэгдүгээр сарын 13-нд эхэлж, хоёрдугаар сарын 26 хүртэл үргэлжлэх "Маха Кумб Мела" буюу "Ариун шишийн наадам"-д 400 сая гаруй хүн оролцох төлөвтэй байна.
Уг наадам нь тус улсын дөрвөн гол хотын аль нэгд гурван жил тутамд нэг удаа болдог ажээ. Энэ удаад Праяграж хотод дагалдагчид Ганга, Ямуна, домогт Сарасвати гэсэн гурван ариун голын бэлчир болох Тривени Сангамд усанд орж, нүглээ ариусгаж байгаа юм.
Энэхүү цугларалт нь улс орны өнцөг булан бүрээс Хинду шашны ариун хүмүүс буюу садху нарыг цуглуулдаг гэдгээрээ алдартай. Садху нар бол ертөнцийн эд зүйлс, амьдралын жир араншингаас татгалзсан даяанчид бөгөөд дэгжин хувцас, үнсээр будсан бие, эмзэг хэсгээ л далдалсан хувцаслалтаараа алдартай. Уг наадмаас онцлох гэрэл зургуудыг хүргэж байна.
Л.Баяр