Өмнөд Солонгосын агаарын тээврийн Air Busan компанийн Airbus онгоц тус улсын өмнөд хэсэгт орших Гимхэ олон улсын нисэх онгоцны буудалд Хонг Конг руу нисэхээр бэлтгэж байхдаа шатсан тухай гал түймрийн албаныхан мягмар гарагт мэдэгдэв.
Онгоцны 169 зорчигч, багийн долоон гишүүнийг нүүлгэн шилжүүлэх үед гурав нь бага зэргийн шархадсан гэж Пусан хотын гал түймрийн албаныхан мэдэгдэв. 22:30 цагт онгоц дотор гал гарсан тухай мэдэгдсэн бөгөөд онгоцны сүүл хэсгээс эхэлсэн гэж Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлэв.
Одоогоос сарын өмнө Чежү Эйр компанийн нисэх онгоц Муан нисэх онгоцны буудлын хөөрөх зурвас дээр ослын буулт хийж, 180 гаруй хүн нас барсан билээ.
Төсөвт агаарын тээврийн Air Busan нь Өмнөд Солонгосын Asiana Airlines компанийн нэг хэсэг бөгөөд 12 дугаар сард Korean Air компани худалдаж авсан.
Нислэгийн аюулгүй байдлын сан болох Aviation Safety Network-ийн мэдээлснээр уг онгоц нь HL7763 дугаартай, 17 жилийн насжилттай Airbus A321ceo загварын онгоц юм.
Л.Баяр