Домогт луутай салах ёс гүйцэтгэснээр дэлхий нийт, тэр тусмаа өмнөд хөрш БНХАУ-ын иргэд могой жилээ угтаж байна. Тэдний хувьд Монголчуудын адилаар идээ ундаагаа дэлгэж, ах дүү, садан төрлөөрөө цуглацгаадаг уламжлалтай.
Григорийн тооллоор бид 2025 оныг угтсан бол Хятадад 4722 оныг угтаж байна. Хөх модон Луу жил 2025 оны нэгдүгээр сарын 28 хүртэл үргэлжилнэ.
Дорнын тооллоор, нэг жаран модон Хулгана жилээс эхэлж, усан Гахай жилээр төгсдөг байна. XVII жаран 1984 оны хоёрдугаар сарын 02-нд эхэлж, 2044 оны нэгдүгээр сарын 29-нд төгсөнө.
Л.Баяр