АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп "Майкрософт компани TikTok-ийг худалдаж авахаар хэлэлцэж байгаа. Тэд сошиал медиа аппликейшнийг худалж авах тендерийн дайн хийхийг хүсч байна" гэж мэдэгдэв.
АНУ-ын технологийн уг аварга компани тендерт оролцохоор бэлтгэж байгаа гэнэ. Д.Трампын хэлснээр хэд хэдэн компани ТикТок-ийг маш ихээр сонирхож байгаа аж.
Трамп болон түүний өмнөх удирдагч Жо Байден хоёр олон жилийн турш TikTok-ийн хятадын толгой компани болох ByteDance-г үндэсний аюулгүй байдлын үүднээс АНУ-аас түлхэн гаргах оролдлого хийсээр ирсэн. Хамгийн сүүлийнх нь энэ сарын дундуур тохиов.
Эдгээр тендерийн мэпээллүүд нь Трамп өнгөрсөн долоо хоногт Байдены засаг захиргаанаас АНУ дахь 170 сая хэрэглэгчдэдээ уг програмыг офлайн болгож, TikTok-д тавьсан хоригоо хойшлуулах захирамжид гарын үсэг зурсантай холбоотой юм.
Мөн уг тендерт алдартай контент бүтээгч MrBeast оролцож байгаа гэх мэдээлэл ч бий.
Л.Баяр