Тайландад талийгч эзнээ хүлээж байгаагаараа олны анхаарлыг татсан "үнэнч нохой" Мүү Даенг Тайландын гүнж үрчилж авчээ. 11 дүгээр сард эзэн нь нас барснаас хойш Нахон Ратчасима дахь дэлгүүрийн гадаа хэдэн сарын турш амьдарч, үнэнч шударга зангаараа "Коратын Хачико" хэмээх хочийг авсан уг нохой итгэлийн бэлгэ тэмдэг болоод байна.
Нутгийн иргэд нохойны зан авирыг хараад сэтгэл нь хөдөлсөн бөгөөд "Мүү Даенг" шинэ байртай болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсээр байв. Мөн олон хүн нохойнд хоол хүнс, хөнжил, тоглоом хандивласан байна.
Тайландын гүнж Сирибха Чудабхорн Мүү Даенг үрчлэх шийдвэрээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэхдээ эхлээд нохойны түүхийг видео бичлэгээр мэдсэнийхээ дараа түүнд эмнэлгийн тусламж үзүүлэхэд нь туслахаар хандсан гэжээ. Гүнж мөн Мүү Даенг эзнээ алдсаны дараа сэтгэлийн хямралд орсон тухай хуваалцсан аж.
Л.Баяр